Сар


тэргэл саран
мододыг тольдохуй
уйтгар сэрнэ...



Тэргэл саран авхай

Хавар

цөн түрэх дуун
алсаас шувууд дуудан замхарна
хавар, ийм хурдан уу...

 

Ц.Жамсран-Орхоны хавар бүтээл

Ц.Жамсран - Орхоны хавар

 

Нүцгэн

 
нар өлгийдсөн
нүцгэн модны сүүдэр
хөндий тэгнэж хэвтнэ...

 

(c)Bayars photo

Анд

атга шагай
андын сэтгэл дүүргэж
мөс хайлуулна...

 

Тэмүүжин Жамуха 2-н андын барилдлага

Монгол ХАЙКУ дэлхийн топ номонд



"Шилдэг Мижикай Хайку 2012" номыг АНУ-ын хайкуч, хайку судлаач Эд Бремсон эрхлэн гаргасан бөгөөд, дэлхийн олон орны 50 хайкучийн 200 мижикай хайку тус номонд оржээ. Уг ном amazon.com сайтын топ 100 номын жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэхүү номонд "Хязгаараас цааш" бүлгийн гишүүн П.Надалсүрэн, Н.Төвшинзаяа нарын хайку, Монгол улсаа төлөөлөн орсныг танилцуулж байна.


blues-
flowing in middle
of moon

flowers-
do not want
to farewell 

the mist
embraces mountains-
autumn                 

chill...
lingering
in cheek 

Nadalsuren Purevdorj 


eagle...
flying high
earth!


beggar-  a time  stopped

time-
a king

d'être


musing...
fragile leaves 
falling 

Tuvshinzaya Nergui 

Зэлэн дээр...



зэлэн дээр
нар аргамжиж өнжих
ганц ботго...



Буга

буга урамдахуй
уулсын цасан оргил
улам гялтганав...


Жамьянмядаг

тэнгэрт дүүлэх
жамьянмядаг цэцэгс
уулсыг дэрлэнэ...


Photo

Шувууд

өглөөний гэгээнд
шувууд ирж нууранд
уусна...

 

Photo

Аав

тос даасан
домботой цай яг л аав
хоймор суух шиг...

 

Аавын эзгүй цагаан сар Аав аа, ямар зурсан байна? - Өө миний охин чинь ёстой мундаг зурдаг болсон байна шүү. За аав нь чихрээр шагная. Харин ээждээ хэлэв ээ, тэгвэл ч хоёулаа толгойгүй гэж мэд гээд аав шүүгээндээ хадгалсан тавагтай чихрээс авч өгнө. Тэр үед юм ховор, чихэр гэдэг нүдний гэм болсон байлаа.  Би ч өдөржин зураг зураад л, аав ч чихрээ нэг нэгээр нь өгсөөр байгаад нэг их удахгүй таваг хоосорч орхино.  Аав надад цагаан толгой зааж би сургуульд орохын өмнө уншаад сурчихсан юм. Аав ойрын хараа муутай болохоор томоо гэгчийн шил зүүгээд ном сэтгүүл их уншина. Харин би аавыг дуурайж яагаад ч билээ дээ өрөөсөн тал нь хагарчихсан ээжийн хуучин шилийг зүүгээд зузаан орос сэтгүүлүүдийнх нь нэгийг бариад ойлгож байгаа мэт өдөржин үсэглээд суучихдаг байж билээ.

(Нийт: 40)